"Ct-Scan" технологийг нэвтрүүлснээр зорчигчид шингэн зүйлээ онгоцонд авч орох боломжтой болно

Мэдээ

Нисэх онгоцны буудлуудад хяналтын шинэ технологи нэвтрүүлснээр зорчигчид зөөврийн компьютер, бүр шингэн зүйлээ ч онгоцонд авч орох боломжтой болно. "Integrated Defense & Security Solutions" тэргүүтэй томоохон дөрвөн компани онгоцны буудлууд дахь тээшний хяналтын системийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ. "Integrated Defense & Security Solutions" компани шинэ төрлийн "Ct-Scan" хэмээх технологи туршсан төдийгүй энэ нь АНУ-ын Засгийн газрын шалгалтыг давсан байна. Мөн энэхүү технологи нь одоо бидний ашиглаж буй рентген туяа ашиглан хяналт хийх системээс хамаагүй илүү үр дүнтэй гэж албаныхан мэдээллээ.

Иймээс "Ct-Scan" технологи амжилттай нэвтэрвэл зорчигчид зөөврийн компьютер болон шингэн зүйлээ ч онгоцонд авч орох боломжтой болох юм. Хэдий тийм боловч АНУ болон Европын Холбооны Аюулгүй байдлын агентлагууд шинэ технологийг хэрэглээнд хэр хурдан нэвтрүүлэх нь анхаарал татаж байна.




САНАЛ БОЛГОХ