Монток эрэгт байрлах амины орон сууцыг 48 сая ам.доллараар худалдана

Мөнгө ба бизнес

Нью-Йорк хотын Монток эргийн дагуу байрлах амины орон сууцыг эзэд нь 48 сая ам.доллараар худалдахаар болсон байна. Анх 1992 онд 620 мянган ам.долларын үнэд хүрч байсан энэхүү үл хөдлөх хэрэв нэрлэсэн үнээрээ зарагдвал 25 жилийн дараа үнэ нь 7600 хувиар өссөн дүн болох юм. 145 мянган ам метр талбайтай, унтлагын тав, угаалгын дөрвөн өрөө бүхий энэхүү амины орон сууцанд хамгийн сүүлд 1994 онд шинэ эзэд нь нүүж орсон байдаг. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд байраа сэргээн засварлаж, тохижуулахад 15 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Өмнө нь дөрвөн удаа худалдах гэж байсан ч эзэд нь эргүүлэн татаж байсан аж. Харин энэ удаад “Christie's”-ийн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн компаниар дамжуулж, 48 сая ам.доллараар худалдахаар зарласан байна.

Энэхүү амины орон сууц нь Монток эргийн дагуу байрлах хамгийн том хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгүүдийн нэг юм. Түүнчлэн бүх шал нь гантигаар хийгдэж, хамгийн сүүлийн үеийн дулаан дамжуулах технологид холбогдсоны дээр өргөн дэлгэц, өндөр хүчин чадалтай дууны систем бүхий “home theater”-тай гэдгээрээ онцлог юм байна.




САНАЛ БОЛГОХ