“Союзмультфильм” баатруудаа “Danone”-д ашиглуулна

Мөнгө ба бизнес

ОХУ-ын “Союзмультфильм” компани Францын хүнсний “Danone” компанитай 8.8 сая ам.долларын гэрээ байгууллаа. Энэ нь сүүлийн 26 жилийн хугацаанд ОХУ-ын кино урлагийн салбарт хийгдсэн хамгийн том хэлцэлд тооцогдож байгаа юм. ОХУ-ын хэмжээнд хүүхэлдэйн кино бүтээгчдийн зохиогчийн эрхийн асуудал зөрчигдөх асуудал газар авснаар, Соёлын яамнаас нь тодорхой анхаарал хандуулж эхэлсэн байна. Үр дүнд нь ийнхүү “Союзмультифилм” компани өөрийн бүтээлүүдээ тусгай зөвшөөрлийн хүрээнд “Danone” компанид ашиглуулах боломж бүрдэж байгаа ажээ. ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединскийгийн мэдэгдсэнээр “Гэрээний мөнгө шинэ кино бүтээх төслүүдэд зориулагдах” юм байна.

“PPG” компани Akzo Nobel”-ийг худалдан авах саналаа эргүүлэн татлаа

Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АНУ-ын “PPG” компани өөрийн өрсөлдөгч Нидерландын “Akzo Nobel” компанийг 29.5 тэрбум ам.доллараар худалдаж авах саналаа эргүүлэн татаж авлаа. “PPG”-ийн удирдлагууд гуравдугаар сараас эхлэн “Akzo Nobel”-д гурван удаа санал тавьсан байна. Хэдий тийм боловч “Akzo Nobel”-ийн удирдлагууд тус компанийг хэт доогуур үнэлж байна гэсэн шалтгаанаар саналаас татгалзсаар байжээ. Эргэн сануулахад, “PPG” компани анх 22 тэрбум ам.долларын санал тавьж байсан байна.

“John Deere” Германы “Wirtgen”-ийг 5.2 тэрбум ам.доллараар худалдан авна


Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч “John Deere” компани Германы “Wirtgen” компанийг 5.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо. “John Deere”-ийн удирдлагууд шинэ худалдан авалтаараа дамжуулан дамжуулан дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ төрөлжүүлэх зорилт тавьжээ байгаа юм. Гэхдээ талууд “Wirtgen”-ийн өнөөгийн брэнд, удирдлага, түгээлтийн сувгийг хэвээр үлдээхээр тохиролцсон байна. “Wirtgen” нь 100 гаруй улсад зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.



САНАЛ БОЛГОХ