Toyota Motor: "Tesla"-ийн эзэмшлийн хувиа эргүүлэн худалдсан

Мэдээ

"Toyota Motor" 2016 онд "Tesla"-ийн эзэмшлийн хувиа Калифорнид төвтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгчид эргүүлэн худалдсан гэж мэдэгдлээ."Одоо дээрх компаниуд хамтран ажиллаж, ямар нэгэн байдлаар хоорондоо арилжаа хийхгүй" гэж Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгчийн хэвлэлийн төлөөлөгч Акико Кита мэдэгдсэн байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр "Toyota Motor" 2016 оны долоодугаар сарын байдлаар "Tesla"-ийн хувьцааны 1.43 хувийг эзэмшиж байсан аж. Харин 2010 онд "Toyota Motor" АНУ-ын зах зээлд цахилгаан автомашин танилцуулахаар "Tesla"-тай өрсөлдөж байх үедээ 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувийг тус компаниас худалдан авсан байна. Мөн үйл ажиллагаагаа зогсоосон Калифорни дахь үйлдвэрээ “Tesla”-д 42 сая ам.доллараар худалджээ.

Үүний дараа буюу 2011 онд дээрх хоёр компани "RAV4" хэмээх цахилгаан автомашиныг хөгжүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар сүүлийн гурванжилийн хугацаанд энэхүү автомашинаас 2500 гаруйг борлуулжээ.

2010 оны тавдугаар сард “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск "Toyota Motor"-тай байгуулсан түншлэлийн харилцаагаа "түүхэн харилцаа" гэж тодорхойлсон бол "Toyota Motor"-ийн Ерөнхийлөгч ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлж байсан удаатай.




САНАЛ БОЛГОХ