Ураны спот ханш 18 ам.доллар болж буурлаа

Мэдээ

Ураны спот ханш сүүлийн 12 жил орчмын хамгийн муу үзүүлэлт рүү дөхөж 18 ам.доллар болж буурлаа. Энэ нь зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэнтэй холбоотой ажээ. Хэдий тийм боловч ураны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Казакстан улс энэ жил гарцаа 10 хувь хүртэл бууруулахаа мэдэгдсэн байна. Энэ нь ханш сэргэхэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж хөрөнгө оруулалтын "Macquarie" групп мэдэгджээ. Гэхдээ зах зээлд ураны нийлүүлэлт дорвитой буурахгүй л бол урт хугацаандаа ханш сэргэхгүй гэж салбарын шинжээчид үзэж байна.

Ураны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн нь хамгийн том импортлогч Япон улс худалдан авалтаа зогсоосонтой холбоотой ажээ. Тус улс 2011 онд болсон Фукушимагийн дэлбэрэлтээс хойш цөмийн 42 реакторын 38-ийг хаасан байна. Ийнхүү урт хугацаат гэрээгээр худалдан авсан ураны нөөц ихтэй байгаа учраас Японы импорт зогсоод байгаа юм.




САНАЛ БОЛГОХ