Ялгуум явдалтай ялдам Panamera
Шинэ Panamera- г бүтээхдээ германчууд зарчмаа зөрчсөн гэж хэлж болно
Явдлын хувьд 4S арай хөнгөн шингэн бол дизель Panamera тэс өөр. Дундаж хурдаар давхиж байгаад огцом хурдалбал өнөө цагийн бүх машин гологдохоор гялс цойлно. Дээр нь бензин хөдөлгүүрээс дутахгүй сүрлэг дуугардаг. Эцэст нь Panamera-д эргэлт буцалтгүй, ухаангүй дурлуулах Turbo хувилбар гэж байна. V8 хөдөлгүүртэй энэхүү машин явах бус ниснэ. Panamera-ийн эргэлтийг 3000 байснаас 6000 хүртэл ихэсгэж, 20 секундэд оч маналзуулан алга болгох Sport Response горимын товчин дээр дарах гэж сав л хийвэл хуруу маань тэмүүлнэ. Машинд хамт яваа зорчигчийн сүнсийг зайлуулахыг хүсвэл Sport Start системийг ашиглаарай. Үүний тулд хааз болон тоормосны дөрөөг шаланд тултал гишгээд зөвшөөрсөн дохио дуугарангуут, тоормосны дөрөөг авбал тэсрэлт сонсогдож эхний 100 км/ц-ийн хурдыг 3.6 секундэд авна гээд бод доо! Ердөө есөн секундын дараа аль хэдийнэ хоёр дахь 100 км/ц нь болно шүү дээ!
Шинэ Panamera-ийн дугуйн төсөл дээр Michelin, Pirelli, Bridgestone болон Yokohama гэсэн алдартай компаниуд ажиллажээ. Кузовыг бүхэлд нь хөнгөн цагаанаар хийсэн байна. Мэдээж Panamera хэзээ ч “911”- ээ гүйцэхгүй. Гэхдээ та гаражаа уг машинаар гоёж, өвөл ажилдаа явахдаа түүгээр гангарч, харин зун гэр бүлээрээ хөдөө тухтай зорчиж явъя гэвэл Panamera маш оновчтой сонголт байх болно. Энэхүү машин таны зарцуулсан төгрөг бүрийн үнэ цэнийг батлан харуулна гэдэгт бүү эргэлз.
Porsche компанид “Шинэ автомашинд шинэ хөдөлгүүр тавьж болохгүйгээс гадна шинэ үйлдвэрт бүтээж болохгүй” гэсэн нэгэн бичигдээгүй дүрэм байдаг. Харин шинэ Panamera-г бүтээхдээ германчууд энэхүү зарчмаа зөрчсөн гэж хэлж болно. Хааяа дүрэм зөрчөөд ч болтугай ийм сайхан амьтныг зохион бүтээж байвал яасан ч яах вэ!
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй