АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд​ ОХУ-ын тагнуулын алба​ нөлөөлсөн эсэхийг шалгана

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ-ын тагнуулын алба нөлөөлөх зорилгоор мужуудын санал хураах системд хууль бусаар нэвтрэхийг оролдсон талаар АНУ-ын холбогдох албаныхан шалгаж байна. Хамгийн сүүлд энэ талаар "дэлгэрэнгүй" гэх мэдээлэл АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт иржээ. Энэ дагуу Хойд Каролина, Виржини, Иллиной мужууд шалгалт явуулж эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн дунд хамгийн их өрсөлдөөн үүсгэсэн мужууд энд багтсан байна. Дээрх гурван муж дээр нэмээд Флорида, Калифорни, Индиана, Нью-Йорк, баруун Виржини муж гаднын цахим нөлөөнд орсон байж болзошгүй байна. Учир нь эдгээр мужид байрлах сонгуулийн штабууд саналын хуудас тоолох програм хангамжаа "VR Systems" компаниас авсан байдаг.

Харин Флоридад төвтэй тус компанийн ажилчид хакеруудад мэдээлэл өгснөөс болж сонгуулийн штабууд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөхөн сэжиг бүхий хуурамч цахим шуудан хүлээн авчээ. Одоогоор аль нэг мужийн санал хураалт болон тооллого гаднын нөлөөнд автсан талаар баттай нотолгоо байхгүй байна. Эхний ээлжид энэхүү цахим шууданг Флорида мужийн санал хураах таван байр хүлээж авсныг олж тогтоожээ.




САНАЛ БОЛГОХ