ҮСХ: Агаарын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өсөв

Мэдээ

Агаарын тээврийн салбарын орлого оны эхний таван сард 104 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Зорчигч тээврийн хувьд дотоод тээвэрлэлт өмнөх оны мөн үеэс 42.5 хувиар, олон улсад зорчигчид 5.8 хувиар өссөн байна. Харин агаарын ачаа тээвэр өмнөх сараас 2.9 тонноор буурчээ. Төмөр замын тээврийн салбар оны эхний таван сард 195.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөхөөс 25.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ өсөлтөд төмрийн хүдрийн экспорт болон нефтийн бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Эхний таван сард төмөр замын ачаа тээвэр 8.4 сая тонн хүрч, жилийн өмнөхөөс 12.6 хувиар өссөн байна. Нийт ачаа тээврийн 42.2 хувийг дотоодын, 35.2 хувийг экспортын, 9.4 хувийг импортын, 13.2 хувийг дамжин өнгөрсөн ачаа эзэлжээ.



САНАЛ БОЛГОХ