Гадаад худалдааны бараа эргэлт 4016.2 сая ам.доллар болов

Мэдээ

2017 оны эхний таван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар өссөн дүн болжээ. Тайлант хугацаанд экспорт 744 сая ам.доллараар, импорт 325 сая ам.доллараар өссөн байна. Ингэснээр 2016 оны эхний таван сард 600 сая ам.доллар байсан гадаад худалдааны тэнцэл 70 орчим хувиар өсөж, нэг тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспорт гол жин дарсан байна. Оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын нүүрсний экспорт 789.3 сая ам.доллараар өссөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Харин импорт талд дизель түлш, автобензин, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги зэрэг бүлгүүдэд ихээхэн хэмжээний өсөлт гарчээ.



САНАЛ БОЛГОХ