Дампуурлаа зарлаж магадгүй "Takata"-ийн хувьцааны ханш огцом буурав

Мэдээ

"Takata" компани дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээллийн дараа хувьцааных нь ханш 53 хувиар огцом буурсан байна. Нэгж хувьцааных нь ханш 115 иен болсон нь тус компанийн түүхэнд байгаагүй муу үзүүлэлт юм. Мөн дампуурлаа зарлах мэдээллийн дараа "Takata"-ийн 28 сая ширхэг хувьцааг хөрөнгө оруулагчид арилжжээ.

Тус компанийн мэдэгдсэнээр энэ сардаа багтаан дампуурлаа зарлаж магадгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагчид үргэхэд нөлөөлөөд зогсохгүй компанийн зээлжих зэрэглэл гурван шатаар огцом буурахад хүргээд байгаа юм. Ийнхүү 84 жилийн түүхтэй "Takata" компанийн нөхцөл байдал хүнд болсон учраас компаниа "Key Safety Systems"-д худалдах асуудал мөн яригдаж эхэлсэн байна.




САНАЛ БОЛГОХ