“Rosneft” ашгийнхаа тал хувийг ногдол ашиг хэлбэрээр олгож магадгүй

Мэдээ

"Rosneft"-ийн хувьцаа эзэмшигч "Glencore" болон "BP" компаниуд ашгийнхаа тал хувийг ногдол ашиг хэлбэрээр олгох санаачилгыг зөв гэж мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Rosneft" компанид хүсэлт тавьж, ногдол ашигт хуваарилах ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Ногдол ашигт хуваарилах ашгийн хэмжээг 50 хувьд хүргэх талаар ярилцаж байгаа ч эхний ээлжид дор хаяж 35 хувь болгоно гэж холбогдох албаныхан мэдээлжээ.

"Rosneft" компани ТУЗ-ийн хурлаа хийж, шинэ гишүүдээ сонгох хүлээлттэй байна. Ийнхүү гишүүд сонгогдсоны дараа ногдол ашигт хуваарилах ашгийг нэмэгдүүлэх эсэхээ хэлэлцэх юм. Одоогоор "BP" компани "Rosneft"-ийн 19.75 хувийг дангаараа эзэмшиж байна. Харин "Glencore" компани Катарын хөрөнгө оруулалтын сантай хамтран 19.5 хувийг эзэмшиж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ