Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг 18 мянга гаруй ажиглагч ажиглаж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг гадаад, дотоодын 18 мянга гаруй ажиглагч ажиглаж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр дэлхийн 37 улсаас 123 ажиглагч хүрэлцэн ирээд байгаа аж. Мөн Европын Парламент, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага тэргүүтэй олон улсын байгууллага, институцээс ажиглах тусгайлсан багууд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа юм.
Үүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид болон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дарга Монгол Улсад хүрэлцэн ирж, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа аж. Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа нь олон улсад сайн туршлага болж байгааг төлөөлөгчид онцолж байна. Мөн санал хураалтын дүнг олон нийтэд мэдээлэх явц, бусад асуудлаар туршлага солилцохоор зорьж байгаагаа илэрхийлсэн юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй