БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэл үргэлжилсээр байна
БНХАУ-ын удирдагч асан Дэн Сяопины эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэл үргэлжилсээр байна. Тухайлбал, тус улс 2022 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 166 орноос 64 дүгээр байрт бичигдэж, байр ахина гэж шинжээчид үзэж байгаа юм. 1992 онд л гэхэд Гайтигийн хамтаар 133 дугаарт бичигдэж байсан бол одоогийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь Бразилынхаас өндөр байгаа юм. Ирэх таван жилийн хугацаанд БНХАУ-ын нэг хүнд ногдох эдийн засгийн үзүүлэлт нь Мексик болон газрын тосны арвин нөөцтэй Азербайжан зэрэг улсыг гүйцнэ гэдгийг судлаачид онцолж байна. Тус улс үйлдвэрлэлд төвлөрсөн эдийн засгаас үйлчилгээ төвтэй эдийн засагт шилжиж байгаа болон "Нэг өрх, Нэг хүүхэд" бодлогоо халсан нь үүнд голлох нөлөөг үзүүлнэ гэж үзэж байгаа юм. БНХАУ-аас гадна Энэтхэг, БНСУ, Индонез зэрэг "Их 20"-ийн бүлгийн гишүүн орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2022 он хүртэл хоёр оронтой тоогоор өснө гэсэн таамгийг “Bloomberg”-ийн зүгээс дэвшүүлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй