"Glencore" компани “Rio Tinto”-ийн нүүрсний уурхайг худалдан авах үнийн саналаа өсгөлөө

Мэдээ

"Glencore" компани Австрали дахь "Rio Tinto"-ийн нүүрсний уурхайнуудыг худалдан авах үнийн саналаа өсгөжээ. "Glencore"-ийн үнийн санал нь өрсөлдөгч БНХАУ-ын "Yanzhou Coal" компанийнхаас 225 сая ам.доллараар илүү байгаа юм. Мөн хэлцэл хууль журмын асуудлаас үүдэн хойшилбол “Rio Tinto”-д 25 сая ам.долларын нөхөн олговор олгох саналтай байгаагаа "Glencore" мэдэгдсэн байна. Ийнхүү “Rio Tinto”-ийг хэцүүхэн сонголтын дунд байна гэж салбарын шинжээчид дүгнэж байгаа юм. Мөн "Rio Tinto" компани саналыг хүлээн авах эсэхээ даваа гарагийн орой гэхэд шийдэх хэрэгтэй болсон байна. "Glencore"-ийн Гүйцэтгэх захирал Айван Глазенберг “Олон улсын хэмжээнд урт хугацаандаа нүүрсний эрэлт өснө гэж үзэж байгаа.

Энэ нь ялангуяа Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт болон бүтээн байгуулалттай холбоотой. Ийнхүү "Rio Tinto"-ийн уурхайнуудыг худалдан авах нь тус компанийн хувьд стратегийн ач холбогдолтой асуудал” гэж үзэж байна. Иймээс хэрэв саналыг "Rio Tinto" хүлээн авбал "Glencore" компани 1.5 тэрбум ам.доллар босгох үйл ажиллагаа эхлүүлэхээ мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ