БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар агшиж магадгүй байна

Мэдээ

БНХАУ-ын эдийн засаг 2017 оны хоёрдугаар хагаст томоохон эрсдэлүүдтэй тулгарч, үүний дотор үйлдвэрлэлийн салбар нь агшиж магадгүй байна. Зургаадугаар сарын байдлаар тус улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс харвал "Standard Chartered"-аас гаргадаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс 16 сарын доод түвшинд хүрч буурсан байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу байгаагаас гадна гангийн бизнесийн нөхцөл сайнгүй хэвээр байгааг шинжээчид онцолжээ. Хэдий тийм боловч борлуулалтын менежерийн индекс эерэг үзүүлэлтээ хадгалсаар байна.

Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай БНХАУ-д үйлдвэрлэлийн салбарын гарц оны эхэн үед өндөр байсан ч II улиралд буурсан байна. Үүнд хөрөнгө оруулалт буурсан, зарим зээлийн нөхцөл чангарсан, цаашлаад тус улсын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хязгаарлалт тавьж буй нь сөргөөр нөлөөлжээ. Хэрэв ирэх саруудад эдийн засгийн энэ удаашрал даамжирвал Бээжинд эрх баригчид халаа сэлгээ хийх үеэр банкны салбарын эрсдэлийг бууруулах БНХАУ-ын Төрийн бодлого сорилттой тулгарна гэж шинжээчид үзжээ.




САНАЛ БОЛГОХ