Rio Tinto: “Coal & Allied”-ийг “Yancoal”-д 2.69 тэрбум ам.доллараар худалдана

Мэдээ

Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Rio Tinto” компани Австрали дахь “Coal & Allied” нэгжээ БНХАУ-ын “Yancoal” компанид худалдах сонголт хийлээ. Учир нь “Yancoal”-ийн удирдлагууд “Glencore”-ийн саналын эсрэг үнийн дүнгээ 2.69 тэрбум ам.доллар болгон өсгөсөн байна. Үүнд анх санал болгосон 2.45 тэрбум ам.доллараас гадна нөөц ашигласны төлбөрт олгох 240 сая ам.доллар багтжээ. Өнгөрсөн мягмар гарагт “Rio Tinto”-ийн удирдлагууд “Glencore”-ийн тавьсан 2.55 тэрбум ам.долларын саналаас татгалзаж, “Coal & Allied”нүүрсний нэгжээ “Yancoal” компанид 2.45 тэрбум ам.доллараар худалдах шийдвэр гаргаад байсан юм. Хэдий тийм боловч “Glencore” саналаа дахин өсгөснөөр “Rio Tinto” сонголтоо эргэн харахаас аргагүй байдал үүсээд байсан юм.

Таван сар үргэлжилсэн үнийн өрсөлдөөний дүнд “Yancoal” компани “Coal & Allied”-ийг худалдаж авах байр сууриа хадгалж үлдэж чадлаа. Үүнд нь хууль эрхзүйн талаасаа зөвшөөрөл авах боломж мөн санхүүжилтийн тодорхой байдал зэрэг нь нөлөөлсөн гэдгийг “Rio Tinto”-ийн удирдлагууд онцолж байна.




САНАЛ БОЛГОХ