Марио Драги: Европын Төв банк мөнгөний тэлэх бодлогоо хэсэг хугацаанд баримтална

Мэдээ

Европын Төв банкны зохион байгуулдаг Төв банкнуудын форум Португалийн Синтра хотод эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумд олон улсын Төв банкнуудын удирдлага оролцож байна. Мөн үйл ажиллагааны үеэр өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Форумын нээлтийн үеэр Европын Төв банкны тэргүүн ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан 64 хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн энэ удаагийн арга хэмжээ BREXIT-тэй холбоотойгоор өнгөрсөн жилийнхээс ялгаатай байгааг онцолжээ.

Европын Төв банкны Ерөнхийлөгч Марио Драги “Бид энэхүү арга хэмжээг сүүлийн удаа зохион байгуулахад Их Британийн ард түмэн Европын Холбоог орхих шийдвэр гаргасан байсан. Та бүхэн санаж байгаа бол би тэр мөчийг “гунигт үйл явдал” гэж тодорхойлж байсан. Их Британид эдийн засгийн өсөлт сул байгаагаас гадна улс төрийн тодорхой буй байдал ч их байна. Европын тогтолцоо болон еврогийн эсрэг байр суурьтай хүмүүс үргэлж цөөнх байх болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Марио Драги "Европын Төв банк мөнгөний тэлэх бодлогоо хэсэг хугацаанд баримтална" гэдгээ онцолсон байна. Үүнд Евро бүсэд залуусын дундах ажилгүйдэл өндөр байгаа нь нөлөө үзүүлж байгаа юм. Хэдий тийм боловч дөрвөн жил мөнгөний зөөлөн бодлого баримталсны эцэст энэ оны сүүлээр бонд худалдан авалтаа эргэн харна гэж Европын Төв банкны тэргүүн мэдэгдлээ.




САНАЛ БОЛГОХ