"Spicejet"-ийн хувьцааны ханш 124 хувиар өсөв

Мэдээ

Энэтхэгийн агаарын тээврийн "Spicejet" компанийн хувьцааны ханш салбартаа хамгийн сайн үзүүлэлттэйд тооцогдож байна. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар 124 хувиар өссөн төдийгүй 2014 оноос хойших өсөлт 800 хувиар хэмжигдэж байгаа юм. Хоёр жил хагасын өмнө л гэхэд "Spicejet" компани түлшний төлбөрт 2.2 сая ам.доллар төлөх өрөнд унаад байсан аж. Хэдий тийм боловч тус компанийн үүсгэн байгуулагч капиталын урсгалыг нэмэгдүүлж, ашиггүй нислэгүүдийг цуцалснаар үйл ажиллагаа сайжирчээ. Мөн энэ хугацаанд газрын тосны ханш доод хэмжээнд байсан нь эерэг нөлөөгөө үзүүлсэн байна. Ийнхүү газрын тосны ханш уналттай хэвээр байвал "Spicejet"-ийн хувьцааны ханш өсөлттэй байх боломжтойг шинжээчид онцолжээ.



САНАЛ БОЛГОХ