ОХУ: АНУ-тай хамтарч ажиллахыг хүсэж байна. Хамтарч ажиллах ч болно

Мэдээ

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтад маш том хүлээлт тавихгүй байгаа, гэхдээ талууд анхныхаа уулзалтаар сайн эхлэл тавина" гэж найдаж буйгаа ОХУ илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ "АНУ-д ОХУ-тай харилцах харилцаа нь улс төрийн дотоод зөрчил маргаан дагуулж байж болно. Гэхдээ ОХУ АНУ-тай хамтарч ажиллахыг хүсэж байна. Хамтарч ажиллах ч болно" гэж онцолжээ.

Долоодугаар сарын 7-8-нд Германы Хамбург хотноо болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамп болон Владимир Путин нар уулзах нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр улсын албаны төлөөлөгчид аль аль нь анхаарч байна. Талууд уулзалтаараа Сири, Украйны зөрчилдөөн, терроризмын эсрэг тэмцэх талаар болон өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын эзэмшлийн хөрөнгийг хураан авснаас үүссэн маргаантай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснийг Кремль мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ