"Barclays" банкны өмнөх удирдлагуудыг шүүх хурал болов

Мэдээ

Их Британийн "Barclays" банкны Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан дөрвөн хүний шүүх хурал Лондон хотод боллоо. Тус банкны Гүйцэтгэх захирал асан Жон Варли тэргүүтэй дөрвөн хүнийг залилан үйлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Мөн 2008 оны санхүүгийн хямралын үед Катараас хөрөнгө босгох үйл ажиллагааг холбогдох байгууллага болон хувьцаа эзэмшигчдээс нуусан гэж үзжээ.

Үүнээс гадна хууль хяналтын байгууллагын олж тогтоосноор “Barclays”-ийн хуучин удирдлагууд хууль бус санхүүжилт авсан, мөн Катарын хөрөнгө оруулагчдад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр 406 сая ам.долларыг төлсөн байна. Одоогоор шүүх хурлын үйл явц үргэлжилж байгаа ч хэрэгт холбогдсон "Barclays"-ийн дөрвөн удирдлагыг батлан даалтад гаргаад байгаа юм. Энэ нь Их Британи 2008 оны санхүүгийн хямралтай холбоотойгоор банкны удирдлагыг шүүж байгаа анхны тохиолдол болж байна.




САНАЛ БОЛГОХ