БНХАУ-ын “Box Office”-ийн орлого буурав

Мэдээ

БНХАУ-ын “Box Office”-ийн орлого зургаадугаар сард буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүгээр тус улсын дотоодын кино компаниудын алдагдлыг "Hollywood"-ийн хамгийн их үзэгчтэй кинонууд хараахан нөхөж чадсангүй гэж кино зах зээлийн судлаачид дүгнэлээ. Цахим тасалбар борлуулалтын "maoyan.com"-ийн мэдээлснээр зургаадугаар сард киноны тасалбар борлуулалт таван хувиар буурч, 25.5 тэрбум юань болсон байна. Харин оны эхний хагас жилд борлуулалтын орлого 3.7 хувиар өсжээ. Энэхүү үзүүлэлт 2016 оноос өмнөх таван жилд жилийн дүнгээр дунджаар 35 хувиар өсөж байсан аж. БНХАУ-ын кино зах зээл эргээд өсөлтийн бүс рүү шилжихэд” Paramount Pictures”-ийн бүтээл "Transformers: The Last Knight", “Walt Disney”-ийн "Карибийн тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй" кино чухал үүрэгтэй гэж судлаачид онцолж байна.

Хэдий тийм боловч БНХАУ-ын кино зах зээл 2021 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэх таамаг биеллээ олоход одоогоор эргэлзээтэй байгааг судлаачид онцолж байна. Харин БНХАУ-ын зах зээлд “Hollywood”-ийн хамгийн их эрэлттэй байсан кино нь "Галзуу хурд 8" байжээ. Энэхүү кино БНХАУ-ын “Box Office”-ийн хоёрдугаар сарын орлогын тэн хагасыг дангаараа бүрдүүлжээ.




САНАЛ БОЛГОХ