БНСУ хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш байдлыг хангана

Мэдээ

БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш бус байдал газар авчээ. Ажиллах хүчинд оролцогчдыг насаар нь ангилбал эрэгтэйчүүдийн оролцоо 74.5 хувь байгаа бол эмэгтэйчүүдийнх 53.1 хувьтай байна. Мөн тус улсад 30-аад насны эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн оролцоо эрс буурах хандлагатай болжээ. Учир нь энэ насны эмэгтэйчүүд хүнтэй сууж, хүүхэд гаргасныхаа дараа эргэн ажилдаа орох нь багасаад байгаа юм.

Хэдий тийм боловч хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилтыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин тавьсан байна. Энэхүү зорилгын хүрээнд төсвийн тодотгол хийж хүүхэд асрах чөлөөнөөс ирсэн эмэгтэйчүүдийг сургах болон старт-ап нээж буй эмэгтэйчүүдэд санхүүжилт олгох зэрэг асуудлууд яригдаж байгаа аж. Үүнээс гадна Ерөнхийлөгч Мун Жэ Ин Төрийн албанд ч хүйсийн тэгш байдлыг хангахыг хичээж одоогоор 17 сайдынх нь дөрөвт нь эмэгтэй хүн томилогджээ.




САНАЛ БОЛГОХ