"Эрдэнэт"-ийг тойрсон шийдвэрүүд

Мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Төрийн байгууллагууд тодорхой хуулиудыг зөрчсөн гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх мэдээллээ. УИХ-аас энэ оны хоёрдугаар сарын 10-нд баталсан 23 дугаар тогтоолоор "Mongolian Copper Corporation"-тэй хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байна. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийн энгийн хувьцааг Төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газар "Mongolian Copper Corporation"-тэй хэлцэл хийгээгүй болохыг шүүх тогтоосон байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэхүү ажиллагааны улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх "Mongolian Copper Corporation"-ийг оролцуулах, санал, хүсэлт, тайлбарыг сонсох гэх мэт ажиллагааг Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийж гүйцэтгээгүй болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Харин мягмар гарагт Засгийн газар хуралдаж “Эрдэнэт”-ийн 49 хувийг 100 хувь Төрийн мэдэлд авч, Төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гаргасан байна. Энэ нь УИХ-ын дарга 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газарт үүрэг өгсөнтэй холбоотой гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлжээ. Мөн шүүхээс эзэмшилтэй нь холбоотой Төрийн байгууллагуудын шийдвэрийг цуцлаад байгаа ч хувийн өмчийн эзэмшилд хамаарч байгаа 49 хувиас иргэдэд хувь эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.




САНАЛ БОЛГОХ