"Moody's" агентлаг Катарын зээлжих зэрэглэлийг бууруулж, “Сөрөг” болгов

Мэдээ

Герман болон Катарын Гадаад хэргийн сайд нар хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр талууд Персийн булангийн хямралыг шийдэх цаг хугацаа байгаа төдийгүй асуудал хэлэлцээрийн замаар шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Катар улс байгалийн хийн олборлолтоо ирэх жил 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Ийнхүү олборлолтоо өсгөснөөр тус улс жил бүр 100 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх боломжтой болох юм.

Үүнээс гадна "Moody's" агентлаг Катар улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, “Сөрөг” гэж үнэллээ. Энэ нь дипломат хямрал эдийн засгийн болон санхүүгийн эрсдэл үүсгэж байгаатай холбоотой ажээ. Хэдий тийм боловч "Moody's" агентлаг Катарын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "AA3" түвшинд хэвээр үлдээсэн байна.




САНАЛ БОЛГОХ