Aspire Mining: Хойд төмөр замын төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг Тувагийн Засгийн газар дэмжсэн
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани хойд төмөр замын төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг нь Тувагийн Засгийн газар дэмжсэн гэдгийг мэдээллээ. Кизилээр дамжин Транс-Сибирийн төмөр зам хүртэл үргэлжлэх төмөр зам байгуулах төслийг ОХУ-ын Засгийн газар дэмжинэ гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм. Харин “Aspire Mining” компанийн хувьд энэхүү хойд төмөр замын коридорын төсөлд багтаж байгаа Эрдэнэт, Овоот чиглэлийн төмөр замыг байгуулахаар зорьж байна. Үүний зэрэгцээ тус компани нүүрстэй коксжих нүүрсний төсөлдөө дөрвөн сая австрали долларын санхүүжилт татахаар зорьж байгаа аж. 12.85 сая тонны жорк нөөцтэй энэхүү орд нь коксжих нүүрсний нөөцөөрөө Монголд хоёрдугаарт ордог гэдгийг “Aspire Mining” мөн онцоллоо. Тус компанийн хувьцаа сүүлийн нэг сард 5.56 хувиар чангараад байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй