Гурван жил үргэлжлэх халуун эхэлнэ

Экологи

Жилд гарч буй түймрийн тоо 150-иас буурахгүй байна

Байгаль экологи болон нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулдаг түймрийн улирал ойртож байна. Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнгөрсөн сарын 25-нд Ховд аймагт нуурын зэгэс шатаасан мэдээлэл бүртгэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хуурайших, цөлжих үзэгдлийн давтамж ойртож байгаа нь түймэр гарах эрсдлийг улам нэмэгдүүлж буй. Энэ өөрчлөлтийн нөлөөллийг доктор П.гомболүүдэв судалдаг юм. Тэрбээр “Эль-нино үзэгдэл манай орны уур амьсгалд дам байдлаар нөлөөлж буйг сүүлийн үед ажиглаж байна. Түүхээс харвал, 1997-1998 онд хамгийн хүчтэй Эль-нино үзэгдэл нь тохиосон. Харин үүний дараа 1999-2002 онд манай орны нийт нутгийг хамарсан их халалт болсон. Энэ үед ган, зудаас гадна их хэмжээний түймэр гарсан юм. Үүнээс үзвэл, энэ зунаас мөн хэдэн жил үргэлжлэх халалт эхлэх магадлалтай” хэмээн онцлов.

Харин Байгаль орчны яамны түймрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунбаатар “Өнөөдрийн байдлаар түймрийн I, II бүс цасан бүрхүүл ихтэй байна. Урьд жилүүдтэй харь- цуулахад чийгийн хэмжээ харьцангуй их байгаа тул энэ жил түймрийн аюулын хугацаа нэлээд хожуу эхэлж магадгүй. гэхдээ хуульд заасан хугацааны дагуу бэлтгэл ажлаа хангаж, Улсын онцгой комиссын албан даалгавар гарахыг хүлээж байна” хэмээв. Түймэр нь хохирлоос гадна байгаль, биологийн төрөл зүйлд асар их сөрөг үр дага- вар дагуулдаг. Ойн болон хээрийн бүсийн экосистемийг устгадаг төдийгүй агаар дахь хүчилтөрөгчийн тэнцвэрийг алдагдуулдаг аж. Түүнчлэн хөрсний бүтцийг ч өөрчилдөг. Ингэснээр хөрс салхи, бороонд өртөмтгий болж, цаашлаад гол, нуурын тогтоцыг өөрчилдөг аж. Ойн түймрийн бас нэг аюул нь мөнх цэвдгийг хайлуулдаг.

Мөнх цэвдгээс гол чийгээ авдаг манай орны ой түймрийн улмаас цэвдэг нь хайлж, хатаж гандах эрсдэл өндөр юм. Түймэр гарвал хөрсөн дээр үүсэх 800 градусын халуун тэр чигтээ хөрсөнд нэвчдэг байна. сүүлийн гурван жилд манай оронд гарсан нийт түймрийн улмаас экологид 80 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс гадна долоон хүн амиа алдаж, 25 хүн түлэгдэж, эд ма- териалын таван тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зай- наас тандан судлах хэлтсийн дарга м.Одбаярын хэлж буйгаар жилд гарч буй түймрийн тоо 150-иас буухгүй байгаа аж. мөн нийт түймрийн 95 хүртэлх хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг гэдгийг салбар хариуцсан яамны эх сурвалж дурдав. Тиймээс одооноос иргэд, олон нийтэд түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийг хуу- райшилтын улирал эхлэхээс өмнө өгч байх хэрэгтэйг салбарын төлөөлөл учирлаж байна




САНАЛ БОЛГОХ