"MH17" онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Мэдээ

2014 оны долоодугаар сарын 17-ны өдөр 15 орны 283 зорчигч сууж явсан "Malaysia Airlines"-ийн "MH17" онгоцыг Украйны нутагт пуужингаар харвасан аймшигт хэрэг гарсан бөгөөд энэхүү онгоцны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан цогцолборын нээлт Нидерланд улсад боллоо. Онгоцны сүйрлээр амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэх ажиллагааны үеэр "MH17" Гамшгийн сангийн дарга болон амиа алдагсдын ар гэрийнхэн цугларсан байна. Түүнчлэн үйл ажиллагаанд Нидерландын Хааны гэр бүлийнхэн болон Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан оролцжээ. Энэ үеэр хохирогчдын гэр бүлийнхэн "Шударга ёс үйлчлэх хүртэл бууж өгөхгүй" гэдгээ онцолсон байна.

“MH17” Гамшгийн сангийн дарга Эверт Ван Зичвелд “Бид үнэхээр сайхан дурсгалын цогцолбортой боллоо. Энэхүү цогцолборт бид хамтдаа биднийг орхин одогсдын дурсгалыг хүндэтгэх юм. Энэ л газар бид тайван байж, хайртай дотнын нэгэнтэйгээ өнгөрүүлсэн гайхалтай дурсамжуудаа эргэн санаж болно. Би тэрхүү аймшигт хэргийн улмаас 19 настай Фредерик, 18 настай Роберт Ян гэдэг хоёр сайхан хүүхдээ алдсан юм” гэсэн байна.




САНАЛ БОЛГОХ