Японы чинээлэг өндөр настнууд тансаг зах зээлийг дэмжиж байна
Мэдээ
Японд өндөр настай чинээлэг хүмүүсийн тоо нэмэгдсэн нь тансаг зах зээлийг дэмжиж байна. Японы Бизнесийн зөвлөлийн судалгаанаас харахад тэтгэвэрт гарч буй иргэд дунджаар 210 мянган ам.долларын бонус авдаг бөгөөд энэ нь үлдсэн амьдралынхаа туршид тансаг амьдралын хэв маягаар амьдрахад хангалттай хүрэлцдэг ажээ. Хэдийгээр олон улсын хэмжээнд тансаг зах зээлийн борлуулалт удаашраад байгаа ч "Bain & Company" судалгааны байгууллагын мэдээлснээр Японы тансаг зах зээл өнгөрсөн онд өсөлттэй байжээ.
Үүнээс гадна “Bloomberg”-ийн дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн жагсаалтад Японоос зургаан хүн л байдаг. Хэдий тийм боловч “супер” баян биш ч саятнуудын тоо 2.7 саяд хүрснээр Япон улс БНХАУ, Германыг хүртэл ардаа орхижээ. Гэхдээ тус улсад орлогын тэгш бус байдал газар авсаар байна. Тухайлбал, 1997 онд оргил цэгтээ хүрч байсан цалингийн өсөлт 10 хувиар буурчээ
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй