Аялагчдаас буруу хайгаад нэмэргүй

Нийтлэлчийн булан

Дэд бүтцийг шийдэж байж байгальд ээлтэй жуулчлалыг дэмжинэ

Олсон хэдэн төгрөгөө зуны ахархан хугацаанд амарч зугаалахдаа зарцуулдаг дотоодын аялагчдын тоог эрчлэн хуйлрах үертэй зүйрлэмээр. гадаадын жуулчдын тоо хагас саяыг ч давахаа больж тогтворжсон сүүлийн хэдэн жил аялал жуулчлалын салбарыг тэтгэгчид нь дотоодын жуулчид болсон гэхэд хилсдэхгүй.

Хөдөө хээр бүх хаалга нь онгорхой автомаøиныг тойроод ууж, идсэнээ дийлэлгүй өнхөрч ойчсон хүмүүс харагдвал монголчууд аялж байгаа нь тэр. ийм явган егөөгөөр дотоодын аялал жуулчлалыг төсөөлдөг байсан үе тун саяхан. Харин сүүлийн жилүүдэд ууж идэхээ урьтал болголгүй газар үзэхээр яарах монголчууд мэдэгдэхүйц олøирсон нь дотоодын аялал жуулчлал яах аргагүй нэг шат ахисны илрэл биз.

Улаанбаатарын аялал жуулчлалын холбооноос 2015 онд хийсэн судалгаагаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад зорчсон дотоодын иргэдийн тоо 200 мянга давжээ. энэ нь манай улсад жилд ирдэг гадаадын жуулчдын тэн хагастай тэнцүү үзүүлэлт. Харин сонгодог буюу багц аяллын гол үйлчлүүлэгч болох гадаад жуулчдын тооноос 2.5 дахин их тоо.

Дотоодын аялал ийнхүү тэсэрч байгаа нь нийслэлийн хэт төвлөрөлтэй холбоотой гэдгийг Улаанбаатарын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв учирлалаа. Өөрөөр хэлбэл, даац нь хэтэрсэн их хотын стрессээ тайлахаар иргэд байгальд тэмүүлэх болсон нь дотоодын аялал эрчтэй хошуурах шалтгаан болжээ.

Гэвч энэ их тэсрэлтэд аялал жуулчлал гэдгийг зөвхөн гаднынхнаар төсөөлөн үйл ажиллагаа явуулдаг энэ салбарын хөгжил хөл алдаж орхилоо. Монголын үзэсгэлэнтэй гэсэн газар бүрийг зорих иргэд хогоо энд тэндгүй хаяж, дуртай газраа биеэ засаж, майхан хатгах зайгүй болтлоо шавааралддаг нь утаагүй үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал болох нь тэр.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэрийн хэлж буйгаар наадмын дөрвөн өдөр ирсэн дотоодын жуулчдын 30 орчим хувь нь хогоо ил задгай хаядаг аж. Уг нь Хөвсгөл нуурын ойр орчим бол улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэвч зорьж очсон аялагчдын тун цөөн хэсэг нь л улсын онцгой бүсэд нэвтэрч буйгаа анзаардаг. Үлдсэн нь зорчиж байгаа газар орныхоо талаар гаднын жуулчдаас ч хомс мэдээлэлтэй байдгийг олон жил жуулчдад үйлчилж буй хөтөч Г.Мөнхзул ярив.

Улсын онцгой бүсэд нэвтрэх цэг дээр ирсэн автомашин бүрт хогны уут өгч, дотор нь хийсэн хогоо гарахдаа заасан цэгт асгах шаардлага тавьдаг байна. Гэвч уг шаардлагыг биелүүлдэг ухамсартай иргэдийн тоо хангалтгүй байдаг гэнэ. Д.Батдэлгэр даргын хэлж буйгаар уг нь хүн бүр хогоо уутлаад, зориулалтын газар орхивол Хөвсгөл нуур орчмын хогны асуудлыг шийдэх бүрэн боломжтой аж.

» Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад зорчсон дотоодын иргэдийн тоо 200 мянга давсан нь жилд ирдэг гаднын жуулчдын тэн хагастай тэнцэж байна.
» Наадмын дөрвөн өдөр Хөвсгөл далайг зорьсон дотоодын жуулчдын 30 орчим хувь нь хогоо ил задгай хаядаг аж.
» Гадаад улсад зорчиж буй монголчууд тухайн улсын онцлогоос шалтгаалан доод тал нь 550 ам.доллар зарцуулдаг.
Наадмын амралтаараа хэдэн аймгаар аялаад ирсэн танил маань “Хөдөөд ариун цэвэр, хогны асуудлыг шийдэхгүй бол чанга байна” гэсэн нь аяллын сониноос илүү бидний ярианы сэдэв болсон юм. Элсэн манхан дээр ил задгай бие засаж буй амрагч болон Тэрхийн цагаан нуур орчìûí жалганд хаясан хур их хогны зургийг гаднын жуулчин дурандаа буулгаж, олон нийтийн сүлжээнд тавьсан нь ёстой л монгол хүний заяа гомдмоор санагдана. Байгальтайгаа зүй зохисгүй харьцаж байгаа нь яах аргагүй иргэдийн буруу. Гэхдээ ийн буруу хайх нь тусгүйн дээр мунхагийн гайгаас хэтрэхгүй биз.

Монголын Швейцарь гэгдэх Хөвсгөлд дөнгөж одоо л автомашины зогсоол, эко ариун цэврийн байгууламж, хогны төвлөрсөн цэг байгуулахаар гаднын төсөл хөтөлбөр эхлүүлж буй. Дэд бүтцийг бүрэн шийдэж байж байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжинэ гэдгийг ойлгон ажил хэрэг болгох гэж байгаа нь сайн мэдээ. Гэхдээ уйдах аргагүй олон ангит кинотой зүйрлэм Монголын үзэсгэлэнт байгаль Хөвсгөлөөс гадна олон бий. Төвийн хатуу хучилттай авто замын сүлжээнд холбогдоогүй алслагдсан зургаан аймгийг эс тооцвол айл бүр хүссэн газраа хүрэх хөл дүүжлэх унаатай болсон цаг. Таван иргэн тутмын нэг нь авто тээврээр орон нутагт зорчдог гэсэн албан бус тоо ч бий.

Даанч авто замын тэмдэг, байршил заасан тэмдэглэгээ аялал жуулчлалын гол бүсүүдэд хангалтгүй байгаа нь насаараа жуулчин зөөсөн хашир туршалагтай жолооч нарт л зориулсан гэмээр. Улаан цутгалангийн хүрхрээ хүрэх замыг заасан самбар л гэхэд модон суурин дээр байрлуулсан нь нүдэнд тусахааргүй жижигхэн. Ийм тэмдэглэгээг замын тоос боссон үед бол баргийн хүн олж харахгүй. Гэтэл тийшээ анх удаа аялж байгаа дотоодын жуулчид төөрч, шинэ зам гарган хөрс талхлаж байгаа нэг шалтгааныг ч үүнээс эрж болохоор.

Жилийн жилд л аймаг, орон нутгийн удирдлага аялал жуулчлалыг хөгжүүлнэ, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлнэ гэж ярьдаг.


Гэвч дэд бүтцээ байг гэхэд авто замын тэмдэглэгээгээ ч шийдээгүй л явна. Хатуу хучилттай төвийн авто замыг эс тооцвол орон нутгийн зам арван жилийн өмнө зорчиход ямар байсан тэр хэвээрээ. Энэ бүхэн хөрөнгө мөнгө, дээд газрын дэмжлэгээс илүү орон нутгийн удирдлагын санаачилгатай шууд холбоотой.

“Тухайн газар нэвтэрч буй автомашин бүрээс замын тэмдэглэгээ, хогны цэг байгуулах багахан хураамж авбал нэгэнт зориод очсон хүмүүс өгөхгүй гэхгүй. Хураамжийн тасалбараа тухайн газрын талаарх товч мэдээлэл, аяллын зураглал бүхий танилцуулгатай тараавал бүр л догь” хэмээн дотоодын аялагчдын нэг ярилаа.

Түүнчлэн дотоодын аялагчдыг соёлжуулахад захиргааны аргаас гадна мэргэжлийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг Д.Гэрэлтөв сануулсан юм. Тэрбээр “Манай аялал жуулчлалын компаниудын гаргадаг нэг алдаа нь гаднын болон дотоодын жуулчинд ялгавартай ханддаг байдал. Жолооч нар нь хүртэл гадаад жуулчдад зам тавьж өгдөг атлаа монголчуудаа үл тооно. Ийн ялгавартай хандах нь эргээд гадаадын жуулчдыг үзэн ядах сэдэл өгдөг” хэмээв. Гэтэл гадаад улсад зорчиж буй монголчууд тухайн улсын онцлогоос шалтгаалан доод тал нь 550 ам.доллар зарцуулдаг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байдаг аж. Энэ нь монголчууд манайд ирж буй дундаж жуулчны зарцуулдгаас илүү санхүүгийн чадавхитай болсон гэсэн үг. Тиймээс дотоодын жуулчдад зориулсан үйлчилгээг тур оператор, жуулчны баазууд зах зээлд гаргах нь иргэдэд соёлтой аялах дадал хэвшүүлэхэд түлхэц болдог байна.

Тэгээд ч хүн гэв гэнэт соёлтой болчихгүй. Бие биенээ даган дуурайж, буруу зүйлдээ ичиж нэрэлхэж байж аажмаар соёлжиж, аятайхан аялдаг болно. Түүнээс биш очихоосоо эхлээд л төөрч будилж, тухгүй зорчиж, таагүй үйлчлүүлсэн нэгнээс байгальдаа зүй зохистой хандахыг шаардаад нэмэргүй. Майхнаа хатгах газрыг нь ч тогтоож өгөөгүй байж нутаг нэгтнүүдээ “хар аялагчид”, “зэрлэг жуулчид” хэмээн цоллох нь найрсаг харилцааг эрхэмлэдэг энэ салбарынхны аманд багтахгүй л үг баймаар.
САНАЛ БОЛГОХ