АПУ ХК-ийн хувьцааны ханш 48.8 хувиар өсөв

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй АПУ хувьцаат компанийн хувьцаа сүүлийн хэдэн өдөр хөрөнгө оруулагчдын дунд өндөр эрэлттэй байгааг marketinfo.mn онцоллоо. Тус компанийн ханшийн хөдөлгөөнд "Heineken International" болон “MCS Group”-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай "М Би Си" компанитай архи, шар айргийн бизнесээ нэгтгэх гэрээ байгуулсан нь гол нөлөөг үзүүлж байна. Бизнесээ нэгтгэх мэдээлэл гарснаар хувьцааны ханш нь долоодугаар сар гарснаас хойш богино хугацаанд 48.8 хувиар өсжээ. Мөн энэ долоо хоногийн лхагва гаригт АПУ ХК-ийн 114 мянга 939 ширхэг хувьцаа хөрөнгө оруулагчдын хооронд 69 удаагийн хэлцлээр зарагдсан нь нэг өдөрт хийгдсэн түүхэн үзүүлэлт болсон байна.

Үүнээс гадна Монголын Хөрөнгийн биржийн 134 дэх өдрийн арилжаагаар 315 мянга 457 ширхэг үнэт цаас арилжигдаж, 377.0 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээс АПУ ХК-ийн 126 мянга 174 ширхэг хувьцаа 54.05 сая төгрөгөөр арилжигдснаар тав дахь өдрөө тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ.




САНАЛ БОЛГОХ