МХБ:13 компани ногдол ашиг тараагаад байна

Мэдээ

2017 он гарсаар өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 13 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа олгоод байна. Оны эхэнд буюу нэгдүгээр сарын 7-11-ний хооронд “Тавантолгой” компани 2013 оны ногдол ашиг болох 471.42 сая төгрөгийг тараасан бол хамгийн сүүлд тус компани долоодугаар сарын зургааны өдөх 2016 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 784.8 төгрөг олгож харилцагчдын дансанд нийт 541.4 сая төгрөг байршуулсан байна. Тараасан ногдол ашгийн дүнг харвал “Мик Холдинг “хувьцаат компани 107 хувьцаа эзэмшигчдэдээ 8.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж үнийн дүнгээр тэргүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл 2016 онд “Мик Холдинг” компани хувьцаа эзэмшигчдэдээ 4.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан байна. Энэ нь 2016 оны хамгийн өндөр үнийн дүнтэй нь байжээ.

Түүнчлэн оны эхний хагаст 2.4 сая төгрөгийг буюу хамгийн бага үнийн дүнтэй ногдол ашгийг “Техник импорт” компани олгоод байгаа юм. 2017 оны эхний зургаан сарын байдлаар 11 хувьцаат компани 9.7 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо.




САНАЛ БОЛГОХ