"Microsoft"-ийн улирлын борлуулалт 9 хувиар нэмэгдэв

Мэдээ

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг "Microsoft" компанийн улирлын борлуулалт есөн хувиар нэмэгдэж таамгийг давлаа. Тус компанийн "Azure" клауд үйлчилгээний борлуулалт бараг хоёр дахин нэмэгдсэн нь орлого болон ашгийн үзүүлэлтийг ийнхүү дэмжсэн байна. Үүнээс гадна "Office 365" аппликейшний орлого 43 хувиар нэмэгдэж, амжилт тогтоожээ.

"Microsoft" компанийн хөрөнгө оруулагчид Гүйцэтгэх захирал Сатья Наделлаг 42 жилийн түүхтэй компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахыг хүлээн харж байгаа юм. Энэ ч утгаараа тус компани клауд үйлчилгээнд түлхүү чиглэж, "Azure" болон "Office 365" зэрэг бүтээгдэхүүнүүдэд суурилсан шинэ үйлчилгээг танилцуулахаар ажиллаж байгаа ажээ. Ийнхүү компанийнхаа үйл ажиллагааг шинэчилж байгаа нь үр дүнгээ өгч, "Microsoft"-ийн хувьцааны ханш өнгөрсөн онд 33 хувиар нэмэгдэж, амжилт тогтоосон байна.





САНАЛ БОЛГОХ