“Жуулчин Дюти Фрий” ХК 400.24 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Жуулчин Дюти Фрий” хувьцаат компани 2017 оны эхний хагас жилийн хугацаанд 1.14 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Тайлант хугацаанд 400.24 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Marketinfo.mn цахим хуудаст мэдээлснээр тус компанийн борлуулалтын орлогын 52 хувийг бүтээгдэхүүний өртөг бүрдүүлсэн бол 234.3 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргажээ. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 36.7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Жуулчин Дюти Фрий” компани өнгөрсөн 2016 онд 2.92 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 801.58 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байжээ. Түүнчлэн 2017 онд нэгж хувьцаандаа 5000 төгрөг олгож, хувьцаа эзэмшигчдэдээ 326.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаа юм. Хамгийн сүүлд буюу долоодугаар сарын 20-ны өдөр компанийн долоон ширхэг хувьцаа 319 мянган төгрөгт арилжигдсан байна.




САНАЛ БОЛГОХ