Токиод "Telework Day" хэрэгжиж эхэллээ

Мэдээ


Токио хотод өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний өдрөөс "Telework Day" буюу гэрээсээ ажлаа хийхийг дэмжсэн кампанит ажил хэрэгжиж эхэллээ. Энэ нь 2020 оны Токиогийн Олимпын наадмын үеэр нийтийн тээврийн хэрэгслүүдийг хэт ачааллаас чөлөөлөх зорилготой ажээ. Албаны тооцооллоор Олимпын наадмын үеэр өдөр бүр 920 мянган хүн Токио хотод зочлох төлөвтэй байна. Иймээс өглөө бүр метронд сууж ажилдаа явдаг олон сая хүнийг гэрт нь байлгах нь зөв гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хотын төвөөр зорчдог нийт хүмүүсийн дор хаяж 20 хувь нь “Telework Day”-д хамрагдаж байж үр дүнтэй болох ажээ.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-нд анхны туршилтаа эхлүүлсэн “Telework Day” арга хэмжээнд 750 орчим компанийн ажилчид хамрагдах төлөвтэй байна. Харин зөвхөн "NTT Data" компанийн хувьд 7000 гаруй ажилчдаа өглөөний 8.00-10.00 цагийн хооронд метрогоор зорчихгүй байхыг хүсжээ.



САНАЛ БОЛГОХ