7002

Дараагийн Жеймс Бонд хэн байх вэ

Кино

"James Bond" цувралын шинэ анги 2019 оны 11 дүгээр сард нээлтээ хийхээр боллоо. "Eon productions" болон "MGM Studios" тус цувралын 25 дахь анги 2019 онд АНУ-ын кино театруудад нээлтээ хийнэ гэж мэдэгдсэн байна. Кино багийнхан шинэ ангийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй бөгөөд Британийн хамгийн алдартай тагнуулчийн дүрд тоглох жүжигчний нэрийг үзэгчдэд асуулт болгон үлдээжээ. Британийн жүжигчин Даниел Крэйг "James Bond" цувралын сүүлийн дөрвөн ангид тоглосон юм. 2015 онд нээлтээ хийсэн "Spectre" анги нь 880 сая ам.долларын орлого олсон аж.

Тус цувралын эрхийг эзэмшигч кино компанийн гүйцэтгэх продюсер Каллум Макдугалл өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа "Бидний хамгийн түрүүнд хийх сонголт бол Даниэл Крэйг. Түүнийг "James bond"-ийн цувралд эргүүлэн авчрахдаа таатай байх болно" гэж мэдэгдэж байжээ. Дашрамд дуулгахад, Идрис Эльба, Том Хиддлстон болон Том Харди нар дараагийн "James Bond"-ийн дүрд тоглох боломжтой гэсэн таамаглал байгаа юм.




САНАЛ БОЛГОХ