Залуудаа "мөнх бусыг үзүүлэх нь" компаниудад тэтгэврийн зардлаа танах боломж олгож байна

Мэдээ

АНУ-ын иргэдийн дундаж наслалт өсөхгүй байгаагаас гадна сүүлийн жилүүдэд хэт залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх тохиолдол нэмэгдээд байна. Харин энэ нь компаниудад тэтгэврийн зардлаа танах боломж олгож байна гэж шинжээчид үзжээ. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд “Verizon”, “General Motors” зэрэг томоохон 12 компани тэтгэврийн зардлаа бууруулж, 9.7 тэрбум ам.долларт хүргэжээ. Энэ нь зөвхөн корпорациудын тэтгэврийн зардалд нөлөөлөөд зогсохгүй тэтгэврийн насныханд зориулсан Засгийн газрын хөтөлбөрт нөлөөгөө үзүүлж байна.

АНУ-ын иргэдийн дундаж наслалт 65 байсан бол 2010-2015 оны хооронд ердөө дөрвөн сараар нэмэгдсэн. Энэ нь 2005-2010 оны өсөлтийн талтай нь тэнцэж байгааг албаныхан анхааруулж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ