Nissan Motor: “Takata”-ийн аюулгүйн дэрний асуудлыг шийдвэрлэхэд 98 сая ам.доллар зарцуулна

Мэдээ

Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan Motor" компани “Takata”-ийн аюулгүйн дэрний улмаас хэрэглэгчдэд учирсан хохирлыг барагдуулахад 98 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Тус тохиролцоог мягмар гарагт шүүхээр хэлэлцсэн бөгөөд үүний дагуу эргүүлэн татсан автомашины аюулгүйн дэрийг түргэн хугацаанд сольж, хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгох юм. Мөн энэ тохиролцоо нь тавдугаар сард дөрвөн автомашин үйлдвэрлэгчийн хийж байсан 533 сая ам.долларын тохиролцоотой ижил гэдгийг албаныхан дурджээ. Шүүхээс шийдвэрлэсний дагуу “Nissan” компани 4.4 сая ширхэг автомашины асуудлыг шийдвэрлэхээр болсон. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр л гэхэд тус компани “Takata”-ийн аюулгүйн дэрний асуудлаар эргүүлэн дуудсан автомашинуудын ердөө 29.9 хувийг засварлаад байжээ. “Takata”-ийн аюулгүйн дэрний доголдлын улмаас нийт 17 хүн амиа алдаж, компани дампуурлаа зарлахад хүрсэн юм.



САНАЛ БОЛГОХ