Дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн хөрөнгө 42 тэрбум ам.доллараар буурав

Мэдээ

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцадсан нь хөрөнгийн зах зээлд томоохон цохилт боллоо. Пүрэв гарагийн "Wall Street" дэх арилжаагаар технологийн салбарууд уналтаараа тэргүүлсэн нь энэ салбарын чинээлэг эрхмүүдийн хөрөнгийг үлэмж хэмжээгээр бууруулсан байна. Тухайлбал "Amazon"-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө хоёр тэрбум ам.доллараар буурснаар дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн хоёрдугаар байраа алдсан. Үүний улмаас бэлэн хувцасны "Zara" брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега түүний байрыг эзэлсэн гэдгийг "Bloomberg Billionaires Index" мэдээллээ. Мөн “Facebook”-ийн Марк Закерберг нэг өдрийн дотор хөрөнгөөсөө 1.6 тэрбум ам.долларыг алджээ. Харин "Microsoft"-ийн Билл Гейтсийн хөрөнгө 848 сая ам.доллараар буурсан ч 90 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн чинээлэг эрхэм хэвээр үлдсэн байна. Ийнхүү дэлхийд хамгийн баянд тооцогдох 500 хүний нийт хөрөнгө ганц өдрийн дотор 42.7 тэрбум ам.доллараар буурчээ.



САНАЛ БОЛГОХ