Хүлээлт үүсгэсэн намрын чуулган

Засгийн газар


Эдийн засгийн салбарт хамаатай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ




УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн намрын чуулганаар нэн тэргүүнд монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа орлого зургаан их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.2 хувь, нийт зардал 8.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь байхаар тооцсон. Харин нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувьтай тэнцэхээр төсөөлсөн. ийн төсвийн алдагдал 59.7 тэрбум төгрөгөөр өссөн шалтгаан нь бондын эргэн төлөлттэй холбоотой юм. ОУâс-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад байгаа энэ үед 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг ОУВС-гийн шинжээчид анхааралтай ажиглах нь зүйн хэрэг бөгөөд долоон төрлийн татварын орлого, гаднын хэд хэдэн хөнгөлөлттэй зээлийн үр дүнд ирэх жилийн төсвийг алдагдал багатай батална гэж эдийн засагчид үзэж байна.

Үүнээс гадна намрын чуулганаар хэлэлцэх төслийн жагсаалтад олон нийтийн анхаарлын төвд байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл багтсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр  сард болсон. Санал асуулгын гол сэдэв ихэвчлэн төрийн байгууллагатай холбоотой байв. Тухайлбал, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн албыг хараат бус болгох, төрийн байгууллагыг тогтвортой, хариуцлагатай болгох зэрэг асуудлаар санал асуулга явуулж, тодорхой үр дүнд хүрсэн. ингээд эцсийн хэлэлцүүлэг буюу ард түмний санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төлөвлөсөн байсан ч хугацаа богино гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа юм. УИХ-ын намрын чуулганаас өмнө нийгэмд хүлээлт үүсгэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж, УИХ-ын намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа.

Энэ удаагийн намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна эдийн засгийн салбарт нэлээд удаан хугацаанд яригдаж байгаа хэд хэдэн хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх магадлалтай байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк (монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хоёр дахь удаагийн намрын чуулганаар нийгэм, эдийн засагт хөшүүрэг болсон ямар хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулъя.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл;

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Төв банк (монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байна.




САНАЛ БОЛГОХ