"Glencore” компанийн ашиг оны эхний хагаст 68 хувиар өсжээ

Мэдээ

2017 оны эхний хагас уул уурхайн салбарынхны хувьд хүндхэн байлаа. Гэхдээ тайлант хугацаанд “Glencore” компанийн ашиг 68 хувиар өсөж хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх ашиг 6.74 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Мөн компани энэ жилийн ашгийн төлөвөө 100 сая ам.доллараар өсгөж, 2.4-2.7 тэрбум ам.долларт хүргээд байна. Санхүүгийн үзүүлэлт сайжирсныг компанийн удирдлагууд түүхий эдийн үнэ, ханш өсөлттэй байсантай холбон тайлбарласан. Түүнчлэн цаашид цахилгаан автомашин, цэнэг хураагуурын зах зээл тэлж байгаа нь зэс, кобальт, цайр, никель зэрэг металлын эрэлтэд сайнаар нөлөөлнө гэж “Glencore”-ийн Гүйцэтгэх захирал Иван Гласенберг мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ