Татварын орлого таамгаас давлаа

Амьдралын хэв маяг

Энэ оны эхний хагаст татварын орлого өмнөх оны мөн үеэс 658 тэрбум төгрөгөөр өсчээ



Татвараас таатай мэдээ ирлээ. Энэ оны эхний хагаст Монгол Улсын татварын орлого өмнөх оны мөн үеэс 658 тэрбум төгрөгөөр өссөнийг Татварын ерөнхий газар мэдээлэв. Ингэснээр нийт орлого гурван их наяд төгрөг рүү дөхжээ. Татварын орлого таамгаас давахад хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, зарим татварын орлого өмнөх оны мөн үеэс үлэмж өссөнөөс гадна төлөвлөснөөс давж бүрдсэн тохиолдол ч байна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бүрдэлт 110.7 хувиар биелжээ. Ингэснээр таамаглаж байснаас 40 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, татварын сан арвижсан байх юм. Үүнээс гадна НӨАТ, Ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлого Сангийн яамны тооцоог давсан.


НӨАТ-ын орлого өмнөх оны мөн үеэс 240 орчим тэрбум төгрөгөөр өсчээ


Ялангуяа, хоёр жилийн өмнө НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн найруулснаар орлого нь өмнөх оны мөн үеэс 240 орчим тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ орлогын 50 орчим хувийн өсөлт нэгдсэн орлого нэмэгдэхэд Ялангуяа, дотоодын худалдааны салбарын тэргүүлэгчдийн нэг “Номин тав трэйд”, “Монос фарм трэйд” зэрэг компани энэ хуулийн хэрэгжилтэд тэргүүлэх үүрэгтэй оролцсоныг албаныхан онцолж байв. Татварын орлого таамгаас давлаа томоохон түлхэц үзүүлжээ. 2016 онд л гэхэд улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 35.4 хувийг НӨАТ-аас бүрдүүлсэн байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн шинэчилсэн татвар Монгол Улсын татварын системд үсрэлт авчирч, бизнес болон иргэдийн санхүүгийн мэдээллийг шилэн болгоход нөлөөлж буй.

Энэ оны эхний хагас жилд Монгол Улсын татварын нийт орлого ойролцоогоор хагас их наяд төгрөгөөр өсөхөд хамгийн хүчтэй дэмжлэг болсон уг хууль амжилттай хэрэгжихэд дотоодын тэргүүлэх компаниудын идэвх, оролцоо чухал байсныг Татварын ерөнхий газар мэдээлж байсан. Ялангуяа, дотоодын худалдааны салбарын тэргүүлэгчдийн нэг “Номин тав трэйд”, “Монос фарм трэйд” зэрэг компани энэ хуулийн хэрэгжилтэд тэргүүлэх үүрэгтэй оролцсоныг албаныхан онцолж байв. НӨАТ- ын шинэ хуулийн эхний жил буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд НӨАТ-ын хамгийн олон баримт хэвлэсэн аж ахуйн нэгжээр “Номин тав трэйд” компани шалгарч байсан. Тус компани өнгөрсөн онд нийт 13 сая ширхэг баримт хэвлэжээ.

Татвар тойрсон таатай мэдээ үүгээр дуусахгүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны хоёрдугаар улиралд улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөж байснаас 500 тэрбум төгрөгөөр давсан. Татварын орлого төсвийн 80 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Үүнээс үзэхэд төсвийн орлого өсөхөд татварын орлогын нөлөө байсан нь гарцаагүй.

Татвар, төсөв тойрсон эерэг дүн Монголын эдийн засагт сайнаар нөлөөлж байна. Төсвийн орлого бүрдэлт сайн байх тусам Засгийн газар болон Сангийн яам дотоодын зах зээлд бонд босгох хэрэгцээ улам багасах юм.

Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Үүний гурав нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Тодруулбал, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлж, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж байгаа. Мөн импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмсэн. Тэгвэл тамхины онцгой албан татварын бүрдэлт 100 хувь буюу 14.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Үүнээс гадна ААН ОТ-ын орлого төлөвлөгөөнөөс 40 гаруй тэрбум төгрөгөөр давж, 438 тэрбум төгрөгтэй тэнцсэн нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг нэг талаар илтгэж буй. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлого ч уул уурхайн салбарыг тольдоход туслах нэг үзүүлэлт болдог. Тэгвэл энэ төрлийн татвар 10.4 тэрбум төгрөгөөр давж, 416.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн татварын байгууллагаас татварын өр барагдуулалтыг танилцууллаа. Энэ оны эхний хагасын байдлаар өр барагдуулалт 75.5 хувьтай байна.
САНАЛ БОЛГОХ