Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсныг дуулгалаа

Засгийн газар


Өнгөрсөн тавдугаар сард эхний 36 сая ам.долларын зээлийг авсан



Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОУВС -гийн төлөөлөгчид энэ удаад найман хүний бүрэлдэхүүнтэйгээр судалгаа хийхээр ирээд байгаа юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж эхэлснээр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайн гарч эхэлснийг онцолсон юм.

ОУВС-гийн 440 орчим сая ам.долларын санхүүжилт улирал тутам манайд орж ирнэ. Хөтөл бөрийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард эхний 36 сая ам.долларын багц зээл наашилж, төв банкны дансанд орсон. Харин есдүгээр сарын сүүлээр хөгжлийн хөтөлбөрийн эхний гурван сарын хэрэгжилтийг ОУВС-гийн шинжээчид дүгнэж, Захирлуудын зөвлөлдөө танилцуулна. Тус зөвлөл хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж үзээд, дараагийн шатыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор аравдугаар сарын эхээр удаах зээлийн багц Монгол Улсад олгогдох хүлээлттэй байгаа.


ОУВС-гийн төлөөлөгчид судалгаа хийхээр ирсэн



Хамгийн гол нь энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө манай эдийн засаг хасах нэг хувийн үзүүлэлттэй байсан бол өнөөдрийн байдлаар 44.5 хувийн өсөлттэй байгааг Ерөнхий сайд онцолж байв. Үр дүнд нь төсвийн орлого сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа 500 тэрбум төгрөгөөр давсан гээд эдийн засагт эерэг дохио үзүүлж байна. Уулзалтын бас нэг гол зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши матай өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн явцыг мэдээлэхэд чиглэж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашид тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгчид илэрхийлж байв.



САНАЛ БОЛГОХ