“Microsoft” болон “Kaspersky Lab” компанийн дунд үүссэн маргаан эцэс болов
Мэдээ
Microsoft” болон “Kaspersky Lab” компаниуд Европт үүссэн маргаан, ОХУ-ын мөрдөн шалгалтын асуудлаа шийдвэрлэсэн байна. Хоёр компани хоорондоо хэлэлцээрт хүрсний үндсэн дээр "Microsoft" корпораци энэ намар танилцуулах дараагийн шинэчлэлдээ өөрчлөлт оруулахаар болжээ. Антивирусын программ хангамж үйлдвэрлэгч “Kaspersky” компани “Microsoft”-ийг вирусын эсрэг программ хангамжаараа дамжуулан “Windows” үйлдлийн системдээ давуу тал олгож байна гэж үзсэн. Улмаар хоёр сарын өмнө энэ асуудлаар Европын монополийн эсрэг байгууллагад гомдол гаргаад байсан юм. “Microsoft” үйлдлийн системдээ шинэчлэл хийснээр вирусийн эсрэг программ хангамж үйлдвэрлэгчид өөрсдийн программын сануулгыг хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй