Газрын тосны ханш өслөө

Түүхий эд

АНУ-ын түүхий газрын тос олборлогч цооногийн тоо өнгөрсөн долоо хоногт буурлаа. Улмаар тус улсын агуулахууд дахь газрын тосны нөөц 5.2 сая баррелиар багассан талаар Америкийн шатахууны институт мэдээлэв. Үүнээс үүдэн WTI болон “Brent” төрлийн газрын тосны ханш өслөө. “Brent”-ийн ханш лхагва гарагт нэг хувиар дээшилж, баррель нь 50.35 ам.долларт хүрсэн байна. Харин WTI-ийн фьючерс 0.6 хувиар өсөж, 50.14 ам.доллар болжээ.

Үүнээс гадна Азийн хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайлав. Ази, Номхон далайн бүсийн MSC I индекс 0.4 хувиар өссөн. Мөн Хятадын CS I 300 болон Shanghai Composite индекс тус бүр 0.4 хувиар чангарлаа. Тэрчлэн Хонконгийн Hang Seng индекс 0.5 хувиар дээшилсэн байна.


САНАЛ БОЛГОХ