Биржийн алдагдал төсвийг "торгоно''

Хөрөнгийн зах зээл

Монголын хөрөнгийн биржийн алдагдал зургаа дахин буурав

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани харьцангуй бага алдагдалтай ажиллав. Энэ оны эхний хагас жилд хөрөнгийн бирж 100 сая төгрөгийн алдагдал хүлээсэн үзүүлэлт гарлаа. Харин ч бага тоо.

Хөрөнгийн зах зээлийн 25 жилийн түүхийг бичиж яваа бирж зах зээлийн хямралаас шалтгаалан алдагдалтай ажилласан хэвээр.

Зах зээлийн үнэлгээ нь 1.7 их наяд төгрөгөөр хэмжигдэх талбарт алдагдлаа хумих боломжгүй юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алдагдлын хэмжээгээ зургаа дахин бууруулж ердөө 100 сая төгрөгийн алдагдал “үйлдвэр- лэжээ”.

Хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилд нийт 512.3 тэрбум төгрөгийн арилжаа явуулж, өдөрт дунджаар 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байсан. Үнэт цаасны арилжаа өнгөрсөн зургаан сарын хугацаанд 4.5 дахин өссөн төдийгүй түүхэн хугацаанд хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа хийсэн жил болж байна. Сүүлийн хоёр жилийн алдагдалтай харьцуулахад өнөө жил хамгийн бага алдагдал амслаа.

» Энэ оны эхний хагас жилд хөрөнгийн бирж 100 сая төгрөгийн алдагдал хүлээв.

» Зах зээлийн үнэлгээ нь 1.7 их наяд төгрөгөөр хэмжигдэх талбарт алдагдлаа хумих боломжгүй юм.
» Монголын хөрөнгийн бирж сүүлийн таван жилийн хугацаанд нэг удаа ашигтай ажилласан.

Хагас жилийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид компаниуд ирүүлэх ёстой байдаг. Энэ жил тайлан хүлээж авах хугацааг Сангийн яамнаас долоо хоног сунгасан. Биржид бүртгэлтэй 219 компанийн нэлээдгүй нь тайлангаа ирүүлэв. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс компаниудад тайлангаа ил болгохыг шаарддаг.

Нийт 515.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй зах зээлийн тоглогч “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани санхүүгийн тайлангаа мөн адил нийтлээд байна. Хугацаандаа цэг хатгах байсан компаниуд хагас жилийн тайлангаа энэ сард дэлгэсээр буй. Хуулийн хугацаанд багтаж тайлангаа ил болгодоггүй нь муу жишиг тогтоох сөрөг талтай. Зах зээлийн хөгжлийг тодорхойлох учиртай бирж санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 20-ны дотор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Зах зээлийн оролцогчдод энэ нь чухал мэдээлэл болдог.

Хөрөнгийн зах зээлийг дэглэх учиртай бирж хувьцаат компани гэсэн статустай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу төрийн өмчит компани давуу эрхгүй. Тиймээс тайлангаа өгч, бүртгэлтэй компаниудын адил хариуцлага үүрдэг. Монголын хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулдаг байгууллага. Энэ нь биржийн санхүүгийн зах зээл дэх үүрэг, оролцоог улам тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, биржийн үүрэх хариуцлага нэмэгдэж, эрх мэдэл зузаарсан. Үнэт цаасны арилжаа явуулдаг цорын ганц байгууллагаас хөрөнгийн зах зээлийн ирээдүй бас шалтгаалж байна. Монголын хөрөнгийн бирж сүүлийн таван жилийн хугацаанд нэг удаа ашигтай ажилласан. Хөрөнгийн бирж алдагдалтай ажиллана гэдэг улсын төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ гэсэн үг.


САНАЛ БОЛГОХ