Засгийн газар маргааш өргөтгөсөн хуралтай

ЗГМ: Тодруулга

Түр хугацаанд завсарлаад байсан Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, кабинетийн үйл ажиллагаа эрчимжсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр танхимын гишүүддээ үүрэг өгч, шаардлагатай үед газар дээр нь ажиллах ёстойг сануулсан юм. Тэгвэл Засгийн газрын гишүүд энэ хугацаанд ямар ажил амжуулж байгааг сонирхлоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд H.Hомтойбаяр энэ өдрүүдэд ирэх намрын чуулганаар өргөн барих хуулийн төслүүд болон өнгөрсөн хаврын чуулганаар хараахан батлагдаж амжаагүй буюу хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүд дээрээ ажиллаж байгаа аж. Mөн ирэх оны төсвийн төслөө боловсруулж байгаа гэсэн мэдээллийг сайдын хэвлэлийн алба өглөө.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Cэргэлэн Хэнтий аймагт ажиллаж байна. Mанай орны зүүн бүсийн аймгууд малын гоц халдварт өвчний голомтын онцгой бүс нутаг. Иймд тухайн нутгийн хөдөө аж ахуйн салбарын анхан шатны мэргэжилтнүүдийг чадавхжуу­лах сургалт зөвлөгөөнийг яам зохион байгуулж байна. Харин өнгөрсөн долоо хоногт худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Mонгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанд оролцож, протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр Mонгол Улсаас Вьетнам улсад гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаа. мөн хоёр улс монголын ноос, арьс ширэн түүхий эдийн нөөцийг түшиглэн хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцсон” юм.
Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд Д.Оюунхоролын хувьд хэд хэдэн Ажлын хэсэг байгуулжээ. Өнгөрсөн долду­гаар сараас эхлэн Ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр, Cэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан­-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж, хяналт шалгалт хийжээ. Үүнээс сэлэнгэ, Дархан-­Уул, Төв, Булган аймагт ажилласан Ажлын хэсгийнхэн илрүүлсэн зөрчил дээрээ дүгнэлт боловсруулан Засгийн газар болон MХЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагуудад өгөхөөр ажиллаж байгаа аж. Тэрбээр “Засгийн газраас чиглэл болгосны дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулсан. Тэд тусгай хам­гаалалттай газар нутгаас хэдий хэмжээний хадлан бэлтгэх боломжтой тооцоог гаргаж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна. Mөн байгальд ээлтэй технологи дэмжих зорилгоор дотоодын чанартай төслүүдийг олон улсын томоохон байгууллагуудаас санхүүжүүлэхээр “ногоон зээ­лийн сан”-­г байгуулах бэлтгэл ажлыг хангаад дуусаж байна” хэмээв.


САНАЛ БОЛГОХ