World Economics: Монголын борлуулалтын менежерүүдийн индекс 51 нэгж болж буурав

Мэдээ

"World Economics" байгууллагаас Монголын борлуулалтын менежерүүдийн индексийг наймдугаар сарын байдлаар танилцууллаа. Өнгөрсөн сард 54.6 нэгжид хүрч өсөж байсан энэхүү индекс наймдугаар сард 51 нэгж болж буурсан. Ийнхүү өсөлт саарсан ч борлуулалтын менежерүүдийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдсан хэвээр байгаа юм. Мөн бизнесийн итгэлийн индекс сүүлийн саруудын өндөр өсөлтөө хадгалсан хэвээр байгааг "World Economics" байгууллага онцолсон байна. Гэвч өнгөрсөн сард сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байсан зах зээлийн өсөлтийн индекс 50 нэгжээс доош буурсан дүнтэй гарлаа. Бас нэг онцлох үзүүлэлт бол хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт байна. Сүүлийн 40 сар дараалан буурсан хөдөлмөр эрхлэлтийн индекс наймдугаар сард өссөн дүнтэй гарсныг “World Economics” мэдээллээ. Статистикийн үзүүлэлтийг харвал, долдугаар сард нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 мянган хүнээр буюу 11.3 хувиар буурчээ. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн санхүүжилтүүд орж ирж, гадаад валютын нөөц нэмэгдэж буй. Энэ нь бизнесийн төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлд эергээр нөлөөлж байгааг салбарын шинжээчид мэдэгдэж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гарах үйл явц үргэлжилсээр байгаа гэдгийг "World Economics" байгууллага онцоллоо.



САНАЛ БОЛГОХ