“Ремикон” ХК II улиралд 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, бетон зуурмагийн “Ремикон” ХК II улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тайлант хугацаанд компани 2.5 тэрбум төгрөгийн орлого олж, 870.7 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал, “Ремикон” компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 289.8 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тайлант хугацаанд борлуулалт, маркетингийн зардал нь 528 сая төгрөг харин ерөнхий, удирдлагын зардал нь 455 сая төгрөг болсон байна. Компанийн эздийн өмч өмнөх оны бүтэн жилийн үзүүлэлтээс өөрчлөгдөөгүй буюу 7.9 орчим тэрбум төгрөг байгаа юм. Түүнчлэн компанийн нэгж хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 41-45 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард “Ремикон”-ы хувьцаа тренд хувьцаануудын нэг болж байсныг “Marketinfo.mn” онцолсон. Тавдугаар сард болсон компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдээ сонгосноос гадна 2017 онд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэр гаргасан байна.



САНАЛ БОЛГОХ