Европын Холбоо цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэх квот тогтоож магадгүй

Мэдээ

Европын Холбоо автомашин үйлдвэрлэгчдэд цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэх квот тогтоож магадгүй байна. ХБНГУ-ын Байгаль орчны яамны мэдээлснээр тус арга хэмжээ нь энэ намраас ч эхэлж магадгүй байгаа юм. Европын Холбоо цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилгынхоо хүрээнд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины тоог цөөлж, цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Герман улсын хувьд л гэхэд, 2025 он гэхэд цахилгаан машины тоог 25 хувиар өсгөх зорилт тавьсан. Мөн 2020 он гэхэд автозам дээр нэг сая ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болно гэж Ангела Меркель мэдэгдсэн юм. Харин Их Британи болон Франц улсууд 2040 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хэрэглээнээс халахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ