"PWC" компанийг 6.6 сая ам.доллараар торголоо

Мэдээ

Их Британийн Санхүүгийн хяналтын зөвлөлөөс "PWC" компанийг 6.6 сая ам.доллараар торгосон байна. Учир нь "PWC"-ийг 2011 оны зургадугаар сард "RSM Tenon" компанийн санхүүгийн тайланд аудит хийхдээ алдаа гаргасан гэж үзжээ. "PWC"-ийн шалгалтаар тус компанийн үйл ажиллагаа доголдолтой гэж үзсэний улмаас "RSM Tenon" компанид шүүхээс хөндлөнгийн удирдлага томилох арга хэмжээ авч байсан юм. Ийнхүү үйл ажиллагаа нь доголдсоны улмаас тус компани зарим охин компаниа худалдах хүртэл арга хэмжээ авчээ. Энэ асуудалтай холбоотойгоор "PWC" компанийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн аж. Мэдэгдэлд дурдсанаар тус компани 2011 онд хийсэн аудитын шалгалт мэргэжлийн стандартыг хангаж чадаагүйд хүлцэл өчсөн байна.



САНАЛ БОЛГОХ